СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өрнөдийн орнууд Украйны онгоцыг Иран улс сөнөөсөн гэдэгт бат итгэлтэй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Иран улс Ирак дахь АНУ-ын бааз руу баллистик пуужин хөөргөснөөс хэдхэн цагийн дараа тодруулбал 3-4 цаг орчмын дараа Тегераны ойролцоо Украйны онгоц осолдсон билээ. Иран улсын төрийн мэдлийн телевизээр осол хөдөлгүүрт гарсан доголдлоос болсон хэмээн мэдээлсэн боловч өрнөдийн орнууд өөр байр суурьтай байгаа юм.

Тагнуулын мэдээллээр Тор М-1 пуужин Украйны онгоцыг харвасан

Канад, Их Британи зэрэг улсуудын Засгийн газрын тэргүүнүүд 176 хүний амь насыг хөнөөсөн ослыг бүрэн дүүрэн шалгаж, ослын жинхэнэ шалтгааныг тодруулах ёстой гэж үзэж байна. Канад улсын Ерөнхий сайд Жастин Трюдо Ираны пуужин Украйны онгоцыг сөнөөсөн гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Уг нь Иран улс нисэх хүчний аюулгүй байдлыг хамгаалахаар пуужин харвахыг хориглосон байдаг. . Гэхдээ одоогоор хэн нэгнийг ямар нэг хэрэгт холбон буруутгахад хэтэрхий эрт байна гэжээ. Украйны онгоцонд Канад улсын 63 иргэн зорчиж байсан юм.

Өрнөдийн хэвлэлүүдээр онгоцыг сөнөөсөн тухай нийтэлж байна

Америкийн хэвлэлүүдэд бичиж байгаагаар Иран улс Америкийн цэргийн бааз руу дайрсны дараа Украйны онгоцыг Америкийн дайны онгоцтой андуурсан байж болзошгүй ажээ. Иранчуудын дайралтад хариу барихаар Америк байлдааны онгоцоо хөөргөсөн гэж андууран буудаж сөнөөсөн хэмээн бичиж байна.

CBS News агентлагийн дамжуулснаар хиймэл дагуул осолдсон Украйны онгоцны ойролцоо хоёр ширхэг тод улаан өнгийн дохиог илрүүлсэн ба нэг нь дэлбэрч алга болсон гэжээ. Энэ хооронд Пентагон, АНУ-ын тагнуулын ажилтнууд төдийгүй Иракийн тагнуулын албанаас Украйны олон улсын нисэх хүчний байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт уг ослыг сэжиг бүхий байгаатай санал нийлж буйгаа илэрхийлсэн. Өөр нэг сэжигтэй зүйл нь Иран улс онгоцны хар хайрцгийг олсон хэдий ч олон улсын болоод тэр дундаа Америк, Боингийн шинжээчдэд шилжүүлэхээс эрс татгалзаж байсан. Харин дараа нь сүйрсэн 737-800 онгоцны үйлдвэрлэгч Боинг компаний шинжээчдэд албан ёсны мөрдөн шалгах ажилд оролцохыг урьсан байна.

Ираны тайлбар

Түүнчлэн  ослын газар ямар нэг зүйлд бут ниргүүлж дэлбэрсэн мэт сэг зэм нь тарж бутарсан байгаа нь ихээхэн сэжигтэй санагдаж байгаа юм. Олон улсын нисэх хүчний хууль дүрмийн дагуу Иран улс ослын шалтгааныг мөрдөн шалгах эрхтэй. Ираний иргэний агаарын тээврийн байгууллагын дарга Аль Абедзадехын хэлснээр “онгоц эхлээд нислэгийн зурвасыг орхиж баруун зүгийг чиглэн хөөрсөн бөгөөд хөдөлгүүр доголдож эхлэнгүүт буцаж баруун тийш эргэж нисэх буудалд буцаж газардах гэж байсан. Онгоц осолдохоосоо өмнө шатаж эхэлсэн бөгөөд нисэх буудалд буцаж газардах гэж эргэхдээ нисгэгчид хяналтын төв рүү ямар нэг дуудлага хийгээгүй. Шинжлэх ухааны талаас тооцоолсон ч Украйны онгоцыг пуужингаар харваж сөнөөсөн байх боломжгүй” гэжээ.

 

Эх сурвалж: The BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.