СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Газрын тосны ханш буурлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Иран өнгөрсөн лхагва гарагт Ирак дахь Америкийн цэргийн баазууд руу пуужин харвасны улмаас хөрөнгийн зах зээл савлаж, газрын тосны ханш өссөн билээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийсний дараа газрын тосны үнэ буурч эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна. . Өмнө нь Ираны пуужингийн цохилтын дараа брент маркийн газрын тосны үнэ таван хувиар нэмэгдэж, 71.13 ам.долларт хүрч байсан бол одоо 65.75 ам.доллар болж буураад байна.

Хэрэв Иран, АНУ-ын хооронд дахин хурцадмал байдал үүсэхгүй бол нефтийн дундаж үнэ 2020, 2021 онд нэг торх нь 59-61 ам.долларт хүрч буурна гэх таамаглалыг Дэлхийн банкны шинжээчид дэвшүүлжээ. Дэлхийн банкны ээлжит тайлан мэдээнд дурдсанаар, дамжуулах шинэ хоолой тавьж буйтай холбоотойгоор АНУ-ын нефтийн олборлолтын хэмжээ 2020 онд нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, 2019 онд нэг торх нефтийн үнэ дунджаар 61 ам.доллар байсан нь 2018 оныхоос 10 хувиар, өмнөх урьдчилсан таамгаас таван ам.доллароор бага байна. Нефтийн ханшид Нефть экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК-ийн шийдвэр, мөн Иран, Венесуэльтэй холбоотой геополитикийн асуудал ихээхэн нөлөөлдөг. Түүнчлэн Олон улсын валютын сангийн шинжээчдийн тооцоолсноор, нефтийн жилийн дундаж үнэ 2020 онд 57.94 ам.доллар болж буурах аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.