СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятад тансаг зэрэглэлийн зах зээлийн төв болж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 Дундаж орлого, худалдан авах чадвар нь жилээс жилд дээшилж буй Хятад тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний асар том тоглогч болж байгааг өнгөрсөн онд “Бэйн-энд-Компани”-гаас (Bain&Company) хийсэн судалгаанаас харж болох нь. Өнгөрсөн.

Тус судалгааны тайланд онцолсноор, энэ төрлийн бизнесийн хөгжил Хятадын хувьд өөрийн гэсэн онцлогтой байгаа юм. Европ, АНУ-ын зах зээлтэй харьцуулахад БНХАУ-д тансаг бүтээгдэхүүний чамгүй хувийг онлайнаар худалдан авч буй. Онлайн худалдааны хамгийн том зах зээл болоод буй Хятадын хувьд энэ нь тийм ч хачирхмаар үзэгдэл биш. Нөгөө талаас, импортын барааны татвар, зарим нэр төрлийн барааны дотоодын үнийн зохицуулалтаас үүдэн энэ төрлийн олон брэнд, компани эх газарт бууриа засахаас аргагүйд хүрч байна.

Бруно Ланнсын ахалсан дээрх судалгаанаас үзэхэд тансаг бараа, бүтээгдэхүүний худалдан авагчид Хятадын хувьд залуу байгаа юм. Миллениалууд буюу шинэ мянганыхан, тодруулбал, 25-38 насны залуус энэ зах зээлийн хэрэглэгчид. Өргөн хэрэглээний ч, тансаг зэрэглэлийн ч барааны зар сурталчилгаа голчлон залууст хандсан байдаг нь ч үүний нэг илрэл ажээ. Хятад залуусын чамгүй хувь нь эцэг эх, өвөө эмээгээс өвлөсөн тодорхой хэмжээний хөрөнгөтэй, байр сууцтайн зэрэгцээ тогтмол орлоготой учир тансаг, чамин эдлэл, хэрэглээнд гар татдаггүй хандлага бий болж байгааг судлаачид онцолж байна.

Шинэ мянганы эхээс тансаг зэрэглэлийн брэндүүд Хятад руу хандаж, албан ёсоор дэлгүүрээ нээж, маркетингаа боловсруулж, зөвхөн хятадуудад зориулсан тусгай бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн билээ. Харин өдгөө юм. Эдийн засаг нь хөгжиж, иргэдийн хэрэглээ болоод сэтгэхүй өөрчлөгдөж, БНХАУ яг л өнөөгийн Япон шиг тав тухтай, энгийн, минимал барааг сонгох нь түлхүү болно гэсэн таамгийг зарим судлаач дэвшүүлж буй. Гэхдээ энэ нь тансаг зэрэглэлийн зах зээлд нөлөөлөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: https://www.yicai.com/news/100144474.html

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.