Энэ долоо хоногт Засгийн газар хуралдаж Улаанбаатар хотын сурагчдын амралтыг сунгаж байгаагаа мэдэгдсэн. Мөн томуу томуу төст өвчний дэгдэлт өндөртэй Сэлэнгэ, Баянхонгор аймгуудын сурагчдын амралтыг сунгаж байгаагаа мэдэгдээд байсан юм. Тэгвэл дээрх хоёр аймаг дээр Хөвсгөл аймаг мөн сурагчдын амралтаа энэ сарын 20-ныг хүртэл сунгаж, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож байгаагаа зарлажээ.
Түүнчлэн Дорнод аймгийн зарим сумд ч мөн сурагчдын амралтыг сунгасан байна.