УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-МАН-ын бүлэг тэтгэврийн зээл тэглэхгүй байх нь зүйтэй гэсэн байр сууринд нэгдсэн. Зээл аваагүй 194 мянган ахмадаа зүгээр орхиж болохгүй. Хөрвөх чадвартай эрхийн бичиг гаргаж өгье гэж сая бүлэг дээр ярилаа. Тухайлбал, "Эрдэнэс монгол" компанийн хувьцааны ваучер өгөх бүрэн боломжтой гэж үзлээ.
ҮАБЗ-ийн зөвлөмж гарахаас өмнө 12 дугаар сард 100 тэрбум төгрөгийн зээл гарсан байна гэсэн мэдээлэл ташаа болох нь тогтоогдсон. Бүх банкны удирдлагуудаас мэдээлэл авсан.
МАН-ын бүлэг дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг зүйлийг хариуцлагатай мэдэгдлээ. Нэр дэвшигчдээс хандив авахгүй. Ингэж авснаар хүнийг нь албан тушаалд тавих шаардлагатай болдог байсан.