СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын сургуулиудад гадны сургалтын материал ашиглахыг хорилоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

БНХАУ-ын бүрэн дунд боловсролын сургуулиудад гадны сургалтын материал ашиглахыг хатуу хорьсон талаар Hong Kong CNN мэдээлжээ. Бага болон дунд сургуулиудад гадны сурах бичиг, дэлхийн сонгодог зохиолууд зэргийг ашиглахыг бүрэн хорьсон байна. Энэ нь улс орон даяар сурагчдын үзэл суртлын хяналтыг сайжруулах, хатуу хараа хяналттай болгож буй явдал гэж шинжээчид дүгнэжээ.

Хятадын Боловсролын яамнаас энэ долоо хоногийн мягмар гарагт бага, дунд сургуулиудад ашиглах сургалтын материалын гарын авлага хэвлэж гаргасан байна. Үүнд . Мөн сургуулиудад ашиглах сурах бичиг хятад үндэстэн төдийгүй эрх баригч намын үзэл суртлаас хазайхгүй байх ёстой гэжээ.

Шинэ дүрэм журам ахлах сургуулиуд болон, гадны боловсролын хүрээлэнгүүдтэй хамтарсан ангиудаас бусад бүх ангийн сурагчдад үйлчилнэ.

 

 

Боловсролын яамнаас улс үндэстний бүрэн бүтэн байдал, шашин соёлын суртал ухуулга бүхий сурах бичгүүдийг тараах юм байна. Цаашид марксист сургаалийг судалж, заах аргазүйн материалд Хятадын философийн боловсролыг эмхлэн оруулах алхмыг хийнэ гэжээ.

 

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.