Үзэгч та бүхэн санаж байгаа бол Америкийн кино академийн шагнал гардуулах Оскарын наадам өнгөрсөн жил хөтлөгчгүй зохион байгуулагдсан билээ. Энэ нь 1989 оноос хойш анх удаа хөтлөгчгүй зохион байгуулсан явдал байсан юм.
Тэгвэл энэ жил хоёр дахиа дараалан хөтлөгчгүй наадам зохион байгуулах болсноо ABC энтертайнментийн Ерөнхийлөгч Кэри Бөрк мэдэгджээ. Тэрээр өнгөрсөн жил хийсэн ажлаа энэ жил дахин давтана гэжээ.
2019 оны Оскарын шагнал гардуулах ёслолыг инээдмийн жүжигчин Кевин Харт хөтлөх ёстой байсан ч тэрбээр ижил хүйстнүүдийн харилцааны талаар жиргээнээсээ болж олон нийтээс уучлалт гуйн, наадмыг хөтлөхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Хэдийгээр гэнэтийн шийдвэр байсан ч хөтлөгчгүй наадмыг өмнөх жилийнхээс 12 хувиар их буюу 29,6 сая хүн шууд үзэж, үзэгчдийн тоо нэмэгдсэн байна.
Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолыг хоёрдугаар сарын 9-ний өдөр ABC телевиз дэлхий даяар шууд дамжуулна.
Эх сурвалж: CNN