Цагдаагийн ерөнхий газараас 2019 онд гарсан хэрэг зөрчлийн талаар танилцууллаа.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 31 524 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2018 оноос 13 хувиар буурсан үзүүлэлт бол, Нийслэлийн хэмжээнд 20261 гэмт хэрэг бүртгэгдсэн мөн 21 хувиар буурсан үзүүлэлт юм байна.
Нийт гэмт хэргийн 58.2 хувь нь өмчлөх эрхийн эсрэг хэмт хэрэг байгаа бол 26.2 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна.
Улсын хэмжээнд 2019 онд гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт нэмэгдсэн хэдий ч гарсан гэмт хэргийг хоногт хуваан авч үзвэл нэг хоногт 88 буюу цагт 4 гэмт хэрэг үйлдэгдэж, гэмт хэргийн улмаас хоногт гурван хүн амиа алдаж, 24 хүн гэмтсэн тоо гарчээ.
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн жилд нийтдээ 800 гаруй арга хэмжээ, аянг зохион байгуулсан байна. Зодоон, танхайн гэмт хэрэг 18.3 хувир буурсан бол дээрмийн хэрэг 42 хувиар буурсан гэсэн үзүүлэлт байна.