Канадын поп од Жастин Бибер Лаймын өвчин нэрээрээ дэлхийн 120 гаруй оронд тархсан өвчин туссан гэдгээ оношлуулсан талаар мэдээлжээ. 2020 онд урлагийн тайзнаа эргэн ирэхээ мэдэгдэж цоо шинэхэн цомгоороо бэлэг барьсан 25 настай дуучин Лаймын өвчнөөс гадна архаг вирусын халдвартай тэмцсэн хүнд хэцүү цаг хугацаа байлаа хэмээн Инстаграм хуудсандаа нийтэлжээ.
Лаймын өвчнийг хачигт боррелиоз ч гэдэг ба хачигнаас үүдэлтэй нянгийн халдварт өвчин юм. Шинж тэмдэг нь илрэхдээ булчин өвдөх, ядрах, арьсан дээр улаан бижрүү туурах зэргээр илэрдэг байна.
Бибер олон төрлийн халдваруудаас болж арьс, тархи нь гэмтэж, эрч хүчээ алдан эрүүл мэндийн байдал нь бүхэлдээ доройтсон тухай шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ. Лаймын өвчин хүнээс хүнд халдах боломжгүй ба хачганд хазуулснаас хойш ойролцоогоор гурван долоо хоногийн дараа нүд бүлцийж улайх зэргээр халдварын шинж илэрдэг байна. Ихэнх тохиолдолд гурван долоо хоногийн турш антибиотикийн төрлийн эмчилгээ хийлгэсний дараа эдгэрдэг ажээ.
Эх сурвалж: The BBC