Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос хийсэн мэдээлэлтэй холбогдуулж Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн чиглэлд орон нутгийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчид мэдээлэл хийв.
Ховд-Улаанбаатар чиглэлд 10, 13 цаг, Увс-Улаанбаатар чиглэлд 11, 15 цаг, Баян-Өлгий-Улаанбаатар чиглэлд 13 цагаас өдөр бүхэн "Ач буян", "Ховд тээвэр", "Цэнгэл транс", "Газрын орд", "Түмэнд нээлттэй хягаарынхан" компаниуд хот хоорондын нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлдэг байна.
Засмал зам шинээр тавигдаж, иргэдийн урсгал нэмэгдсэн тул нэмэлтээр автобус явах болсон. Гэтэл иргэдийн хувьд цагийн давтамжийг нэмэгдүүлж, сонголттой цагаар явах боломжийг нэмэгдүүлж өгөхийг хүсчээ. Гэтэл орон нутагт үйл ажиллагаа явуулдаг нийтийн тээврийн компаниудтай Улаанбаатарын компаниуд өрсөлдөж, бид нарын үйл ажиллагааг харлуулсан мэдээлэл цацахаас гадна нь нэмэлт цаг нэмэгдүүлэх хэрэггүй гэх зэргээр иргэдийн хүсэлтийн эсрэг чиглэсэн ташаа мэдээлэл цацаж байгааг эсэргүүцэж ийнхүү хэвлэлийн бага хурал хийжээ.