ШӨХТГ-аас УИХ-ын сонгуулийн тухай хууль болон бусад хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Сонгуулийн жил эхэлснээс хойш буюу 2020 оны 1 сарын 1-ны өдрөөс аль нэг улс төрийн нам, эсвэл улс төрчийн чансааг тогтоосон мэдээллийг гаргахгүй байх үүргийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүлээнэ гэдгийг санууллаа. Мөн, аль нэг улс төрийн намын тухай түлхүү нэвтрүүлэхгүй байх ёстой гэсэн хуулийн заалтыг дагаж мөрдөн ажиллахыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд уриалав.
Түүнчлэн, ШӨХТГ-аас аж ахуй нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өглөө. Аж ахуй нэгжүүдэд импортын хүнсний бараа бүтээгдэхүүндээ шошигожилт тавиагүй гэсэн зөрчил ихээр гаргажээ. Бараа буцаалттай холбоотой гомдол санал дээр анхаарч, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах нь чухал гэдгийг ШӨХТГ-аас хэлж анхааруулав.
Зарим аж ахуй нэгжүүдэд хугацаатай албан шаардлагыг хүргүүлэн ажиллажээ. ШӨХТГ-аас 2020 оныг “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих жил” болгон зарласан байна. Энэ хүрээнд төрийн байгууллагуудтай хамтран ажилана гэдгээ мэдэгдлээ.