Америкийн Индианаполис амьтны хүрээлэнд урьд өмнө болж байгаагүй аймшигт хэрэг гарсан байна.
Амьтны хүрээлэнд найман жилийн турш нэг торонд байж, гурван гүегтэй болсон арслан, эрслэн хоорондоо тулалджээ.
Өглөөгүүр амьтны хүрээлэн онгойхоос өмнөхөн арслангууд архиралдах чимээ гарч, хамгаалалтын ажилтнуудыг очиход Зури, Ньяк арслангууд нэгэн рүүгээ довтолж байжээ.
Амьтны хүрээлэнгийн ажилтнууд тэднийг салгах гэж оролдсон боловч Зури Ньякийн хүзүүнээс зууж, хөдөлгөөнгүй болтол хажуунаас нь холдоогүй гэнэ.
Найман жилийн турш хамт нэг торонд байсан Зури, Ньяк хоёр урьд өмнө нэг ч удаа бие биерүүгээ дайрах үйлдэл гаргаж байгаагүй гэж ажилчид ярьжээ.
10 настай Ньяк арслан тун эелдэг бөгөөд аялагч, жуулчид түүнийг харах дуртай байжээ. Ийнхүү араатны хаан өөрийн гурван гүегдээ залгамж халаагаа үлдээсэн байна.
Гүегүүдийг Зури эрслэнгээс хамгаалах шаардлагатай эсэхийг хараахан шийдээгүй байгаа гэнэ.
Эх сурвалж: www.cnn.com