СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-01-09

Ц.Туваан мордохын хазгай гэгч болов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Ардчилсан намын ЕНБД Ц.Туваан 2020 оны УИХ-ын сонгуульд Төв аймгаас нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж байна. "Залуу хүний хувьд нутгийн залуусыг татах хэрэгтэй" хэмээсэн пиарчдын үгэнд ч орсон уу, нэгэн зураг авахуулсан нь нутгийн залуусыг татах биш, түлхэж орхив. 

Тэрээр өөрийн твиттер хаягаар "Сүүлийн үед хит болоод байгаа дуучин гэнэ. Залуучууд ч их сонсдог юм байна" хэмээн репер Дон Диортой хамт авахуулсан зургаа жиргэжээ. Харамсалтай нь тэрээр хар тамхины хэрэгт холбогдон, шүүхээр шийтгүүлсэн нэгэнтэй хамт зураг авахуулж, залууст буруу үлгэр дуурайл үзүүлж байгаагаа мэдсэнгүй. 

Дон Диор буюу репер Д.Мөнхтулга нь 2018 онд хар тамхи хэрэглэсэн үедээ цагдаад баригдаж, улмаар шүүх дээр бүх үйлдэл нь батлагдсан ч сайн өмгөөлөгчийн ачаар нэг жилийн тэнсэн авч суллагдаж байсан юм. Төв нутгийн залуусыг татах гэж зураг авахуулсан биш хар тамхичнаа ч танихгүй Ц.Туваан дарга сонгуулийн мордохын хазгай гэгч болов бололтой. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.