СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тэтгэврийн зээлийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар/2019.01.08/

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийтдээ 422.9 мянган иргэн тэтгэвэр авч байгаа бөгөөд 

Энэхүү тэтгэврийн зээлийн үлдэгдлийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар хуулийн төсөлд тусгасан юм. 

Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор “Салхитын ордын цэвэр ашиг 1 их наяд гаруй төгрөгөөс давна гэх тооцооллыг гаргажээ.

Гэвч энэ нь үйл ажиллагааны зардлаа тооцоогүй гаргасан тооцоолол хэмээн зарим УИХ-ын гишүүд, эдийн засагчид шүүмжилж байсан. Мөн тэтгэвэрийн зээл тэглэх мэдээлэл задарч, 10 сая төгрөгөөс дээш төгрөгийн зээл авсан иргэд зөвхөн 12-р сард 100 тэрбум төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл ч гараад байсан юм. 

Гэсэн ч УИХ-ын чуулган дээр анхны хэлэлцүүлгээр ийнхүү дэмжжээ. 

 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.