СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-08

Угаарын хий мэдрэгчийг түгээх ажлыг удаашруулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. 

Нийслэлийн Онцгой комисс өнгөрсөн оны 1, 2 дугаар саруудад гахайн мялзан өвчин,  2, 3 дугаар саруудад хөрсний ус гарч, халиа үүссэн, 5 дугаар сард төв цэвэрлэх байгууламжийн осол, 7, 8 дугаар саруудад усархаг борооны улмаас үүссэн үер, 10 дугаар сараас Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гамшгаас хамгаалах аврах, хор уршгийг арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа талаар Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн дуулгалаа.

Мөн нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек товч мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулахаар үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд ирсэн угаарын хий мэдрэгчийг Стандарт хэмжилзүйн газарт бүртгэлжүүлэх ажил хийгдээд дуусаж байна" гэв. Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан угаарын хий мэдрэгчийг иргэдэд түгээх ажлыг удаашруулсан, эрхэлсэн ажилдаа хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг НЗДТГ-ын дарга Р.Батрагчаад үүрэг болголоо.

Улаанбаатар хотод онцгой дэглэм тогтоож ажиллаж байгаа энэ үед комиссын гишүүдийг эрхэлсэн ажилдаа эзэн болж хариуцлагатай ажиллахыг үүрэг болгоод, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хөдөлгөөнт эргүүлийг ирэх дөрөвдүгээр сарын 1-н хүртэл сунгалаа. Мөн утаа мэдрэгчийг өрх бүрт суурилуулж, ажилууллах заавар зөвлөмжийг тарааж ажиллахыг дүүрэг хороодын Засаг дарга нар болон Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газарт даалгажээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.