СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Мөнх-Оргил: Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа 100 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл гарсан байна лээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нэгэн ноцтой мэдээлэл хийснийг хууль, хяналтын байгууллагынхан нягтлан шалгах шаардлага үүслээ. 

Тэрбээр,

-Хэдэн хүн 12 дугаар сард нэмэлт зээл авсан байна? Тэр хүмүүс дотор ҮАБЗ, Монголбанк, Засгийн газрын гишүүдтэй төрөл садны холбоотой байна уу? Миний ойлгосноор 10 буюу түүнээс дээш сая төгрөгийн зээл оны сүүлээр гарсан байна лээ шүү. Нийт үнийн дүн нь 100 гаруй тэрбум төгрөг болоод байгаа юм билээ. ҮАБЗ-өөс зээл тэглэх асуудлыг гаргах нь аль эрт тодорхой болсон юм билээ шүү гэсэн юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.