Нэгдүгээр сарын 7-ны 16:00 цагийн орчим Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн “Хөлийн холбоо” гэдэг газар аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км, Бэрх тосгоноос зүүн хойд зүгт 50 км иргэн Г-гийн эзэмшлийн жонш олборлодог бичил уурхайд ажиллаж байсан хүний татлага тасарч амиа алджээ.
Амиа алдсан иргэн нь 30 настай эрэгтэй Г бөгөөд татлага нь тасарч 40 метрийн гүнд унаж нас барсан тухай дуудлага мэдээлэл Хэнтийн аймгийн ОБГ-т өчигдөр иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 50 км замыг туулан 20:31 цагт очиж 2:11 цаг ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албанд шилжүүлэн өгсөн байна.