СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-01-08

ВИДЕО: Төв аймгийн нутаг дэвсгэрт мал хулгайлдаг байсан этгээдүүдийг баривчиллаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ж.Отгонсүлд
4 жилийн өмнө

Төв аймгийн нутаг дэвсгэрт малын хулгай үйлдэж байсан бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага нэгдүгээр сарын долооны шөнө дайчлан баривчилжээ. Тэд малыг бэлчээрт нь нядалж, Эмээлтийн ченжүүдэд худалдаалдаг байсан бөгөөд тус хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Эдгээр баривчлагдсан 11 этгээд нь Төв аймгийн хэд хэдэн сум болон нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт олон удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг урьдчилсан байдлаар тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Төв болон Архангай аймгийн харьяат эдгээр иргэд 100 гаруй сая төгрөгийн хохирлыг учруулсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Эдгээр шалгагдаж байгаа 11 иргэнийн 10 нь өмнө нь хулгайн болон хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан аж.

Эрүүгийн хуульд зааснаар хулгайн гэмт хэрэг дээд тал нь 12 жилийн ялаар шийтгэхээр заасан байдаг. 2019 онд хулгайлах төрлийн гэмт хэргийн гаралт буурсан ч, өвлийн улиралд малын хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байдаг байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.