СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Австралийн түймэр $4,4 тэрбумаас илүү гарз хохирол учруулна гэжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

АНУ-д төвтэй Moody’s санхүүгийн байгууллагаас Австрали улсын зүүн эрэгт асч буй ойн түймрийн улмаас учрах гарз хохирлын хэмжээг тооцоолсон байна. Тус байгууллагын эдийн засагч Катрина Эллийн хэлснээр ойн түймэр агаарын бохирдлоос улбаалж эдийн засгийн газр хохирол учруулснаас гадна фермийн аж үйлдвэр, аялал жуулчлалын салбарт шууд хор хөнөөл үзүүлж байгаа юм.

Аагим халуун зуны улирал дахин хэдэн сар үргэлжлэх төлөвтэй тул түймрээс үүдэлтэй эдийн засгийн гарз хохирол улам бүр нэмэгдэнэ гэж шинжээчид таамаглаж байна. Австрали улсын түүхэнд 2009 онд Мэлбурн зэрэг хүн ам шигүү оршин суудаг бүс нутагт асч 173 хүн амиа алдаж, 450,000 га талбайг шатааж, Мэрисвилл тосгоныг бүхэлд нь үнс нурам болгосон түймрийг хар бямба гараг хэмээн нэрлэдэг. Уг түймэрт хамгийн их эдийн засгийн болоод хүний амь нас хохирч байсан гэж үздэг бол энэ жилийн түймрийг үүнээс ч илүү их хэмжээний гарз хохирол дагуулж байна хэмээн дүгнэжээ.

Одоогоор нийт 8,4 сая га талбай шатсан байна. Шинэ Өмнөд Уэльс, Викториа мужуудад хэд хэдэн тосгон түймэрт автаж, 2,000 айлын байшин өртөж, 25 хүн амиа алджээ. Ойн түймрийг асаасан хэрэгт сэжиглэж 200 гаруй хүнийг баривчлан саатуулсан тухай мэдээлсэн юм. Улс даяар асч буй 200 гаруй түймэрт хагас тэрбум ан амьтан үхсэн.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.