Дөрвөн жилийн турш эхнэрээ зодож, хоёр ч удаа хүүхдээ зулбуулсан гэх хэрэгт холбогдоод байгаа Б.Төгсбилгүүнийг шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр өглөө 10.00 цагаас товлогдоод байсан билээ.
Гэвч шүүгчдэгч Б.Төгсбилгүүний хоёр өмгөөлөгчийн нэг болох Б.Батцэнгэл нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх баримтаа шүүхэд ирүүлж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан тул энэ сарын 16-ны өдөр болж хойшилсон байна.
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч Ж.Одгэрэл нь анх ТВ5 телевизийн "Зэвүүн яриа" нэвтрүүлэгт оролцох үедээ гэр бүлийн хүчирхийлэлд дөрвөн жилийн турш байсан. Уг хэргийн улмаас хоёр ч удаа хүүхэд нь зулбасан хэмээн хэлснээр энэ хэрэг олны анхаарлын төвд орсон юм.
Прокурорын зүгээс Б.Төгсбилгүүнд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2-1, 2-2 буюу “Жирэмсэн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, энэ хэргийг асрамжийн үйлчилгээ үзүүлэх ажилтан үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлээд байгаа юм.
Хэрвээ шүүхээс Б.Төгсбилгүүнийг гэм буруутай гэж үзвэл зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаанд хорих ял оноох юм байна.