УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Сонгуулийн мандатын хуваарь гарсан байна лээ. Санал нийлж байна уу?
-Зарим аймагт 4 мандат хуваарилсан байна лээ. Жишээ нь, Өвөрхангайд дөрвөн мандат хуваарилсныг би дэмжихгүй, ойлгоогүй. Сүхбаатар аймагт хоёр мандат хуваарилсан. Ерөнхий сайд маань очиж өрсөлдөх юм гэсэн. "Бандааш"-ны тойрог өрсөлдөхгүй гэсэн юм шиг байна лээ. Тэгээд мандат нэмж, 65 дотроо эрхэлж байна шүү дээ. УИХ дээр үүнийг орж ирвэл санал нийлэхгүй гэдгээ илэрхийлнэ. Орхон аймаг хотын статустай болсон ч гэлээ гурван мандатыг нэмээд ч хэрэггүй, хасаад ч хэрэггүй.
-Та намаасаа гарч, бие даах гэж байна уу?
-Одоо нэг улстөрийн шийдвэр гаргах болсон. Улс төрийн намаас хүн хэзээ ч гарж болно, хэзээ ч орж болно. МАХН-ын дарга Н.Энхбаяр миний эсрэг гурван удаа жагсаал зохион байгуулсан. "Миний ах яахнуу дээ" гэж би боддог байсан ч сүүлдээ хэцүүхэн байна шд. Энэ хүмүүс намайг дэвшүүлэхгүй гэсэн. Би МАХН-аас нэр дэвшинэ гэж хэлээд байгаа.