"Жамын цас" шүлгээрээ "Болор цом"-ын эзэн болсон, Ховд аймгийн харьяат яруу найрагч Б.Жамбалдоржид Ховд нутгийн зөвлөлөөс санаачлан, Сар шинийн өмнө орон сууцтай болгох хөдөлгөөн өрнөж, хандив цуглуулж эхлээд байгаа аж.
Яруу найрагч Б.Жамбалдорж "Болор цом"-ын эзэн болсны дараах ярилцлагадаа "Ээж багад өнгөрсөн. Аавыгаа нутгаас нь авчраад хоёр гэрээрээ хаяа нийлэн гэр хороололд амьдардаг" тухайгаа ярьсан нь нутгийн зөвлөлийнхний чихэнд ийнхүү хүрсэн бололтой.
2019 оны "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Б.Баттулгад Завхан аймгийн Их-Уул сумын нутгийн зөвлөл мөн орон сууцны түлхүүр гардуулан өгч байсан билээ.