СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Нэгдүгээр эгнээгээр зорчсон автомашинуудад хариуцлага тооцно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Өнөөдрөөс эхлэн автобуснуудад суурилуулсан камерын бичлэгээр нэгдүгээр эгнээгээр зорчиж журам зөрчсөн автомашинуудад зөрчлийн хуулиар хариуцлага тооцохоор боллоо.

Хотын төвийн гудамжаар том оврын автобусыг зөвхөн нэгдүгээр эгнээгээр зорчуулах шийдвэрийг 2010 оноос эхлэн өнөөдрийг хүртэл мөрдсөөр ирсэн. .

Иймд зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэлд зориулагдсан тэмдэг бүхий эгнээгээр явж байгаад камер харангуутаа буцаж эгнээндээ орох гэж бусдад хүндрэл учруулдаг, халтуур хийж автобусны буудал дээр байнга зогсдог, явган хүний зам дээр машинаа орхиод явдаг зэрэг зөрчлүүдэд торгууль ногдуулахаар болжээ.

Зөвхөн автомашин гэлтгүй өөрийнх нь эгнээ чөлөөтэй байхад өөр эгнээгээр уралдаж явдаг автобусны жолооч нарт ч мөн хариуцлага тооцох юм байна. 

Улаанбаатар хотын хэмжээнд камерын хяналтаар жилд 550 орчим мянган зөрчлийг илрүүлдэг бөгөөд 12 тэрбум төгрөгийн торгууль ногдуулдаг гэсэн үг. Үүнд 7-8 төрлийн зөрчил багтдаг байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.