Иран улс Ирак дахь АНУ-ын цэргийн баазуудад пуужин харваснаас хойш хэдхэн цагийн дараа Украйны нислэгийн компанийн 180 зорчигчтой онгоц Ираны нийслэл Тегераны ойролцоо осолдсон тухай бид шуурхай мэдээлсэн билээ. Олон улсын хэвлэлүүд ослын талаарх мэдээллийг нягталж, онгоц осолдож буй анхны бичлэгийг цацсан байна. Гэхдээ уг бичлэг албан ёсны баталгаатай зүйл биш гэдгийг анхааруулжээ.
#Breaking First footage of the Ukrainian airplane while on fire falling near #Tehran pic.twitter.com/kGxnBb7f1q
— Ali Hashem علي هاشم (@alihashem_tv) January 8, 2020
Боинг компанийн 737-800 загварын онгоц Тегераны баруун урд байдаг Паранд дүүрэг, Имам Хомейни нисэх буудлын ойролцоо осолдсон гэж Ираны төрийн мэдлийн төв телевизээс мэдээлжээ. Онгоцон дотор 176 зорчигч, нислэгийн багийн гишүүдийн хамт зорчиж байсан бөгөөд амьд хүн үлдээгүй байна.
Анхан шатны дүгнэлтээр онгоцонд техникийн саатал, доголдол гарснаас сүйрсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ. Украйн улсын олон улсын нислэгийн компанийн ПС 752 дугаар нислэг Тегераны цагаар 05:15 минутад хөөрч Киев хотын Борспил олон улсын нисэх буудалд хүрэх ёстой байжээ. Гэвч нислэгийн цаг 57 минут орчмоор хойшилж 06:12 минутад онгоц хөөрчээ.
Боинг 737 онгоц нисэх буудлаас хөөрөөд ойролцоогоор 2,415 метр өндөрт хүрээд доошилсон байна. Мөрдөгчид болоод аврах баг ослын газарт очсон гэж зарим эх сурвалжид дурджээ. Осол Иран-АНУ-ын зөрчил мөргөлдөөнтэй холбоотой эсэх нь тодорхойгүй гэж ВВС мэдээлэв.
Эх сурвалж: www.dailymail.co.uk, www.aljazeera.com