УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагдсан ч сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт зэргээ тогтоогүй байгаа юм. Гэхдээ мандат, тойргийн хуваарилалтын талаар таамаг дэвшүүлж буй. Тухайлбал, нэг мандаттай дөрвөн аймаг болох Говь-Алтай, Булган, Дундговь, Сүхбаатар зэргийн мандатыг нэмж буй гэх мэдээлэл бий. Тиймээс гишүүдээс бид байр суурийг нь сонсч байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Мандатын тооны талаар намын бүлгээс асуу. Говь-Алтай аймаг хэдэн мандаттай болсныг мэдэхгүй байна. Болж өгвөл гурван мандаттай болгох хэрэгтэй.
Ер нь бол Сонгуулийн тухай хуульд мандатын тоог тогтоохдоо гурван зүйлийг гол болгоно гээд газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, засаг, захиргаа, нэгжийн хуваарийг харна гэсэн. Тэгэхээр олон хүн амтай бол олон мандаттай, цөөн хүн амтай бол цөөн хүн амтай байна гэсэн хуучин зарчим байхгүй болсон.