СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-08

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэрийг өөрчиллөө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэрийг өөрчлөх асуудлыг ХХАХҮ-ийн сайд өргөн барьсныг шийдвэрлэсэн байна. Засгийн газрын хуралдаанаар тус сангийн нэрийг Хөдөө аж ахуйг дэмжих сан болгон өөрчлөхөөр тогтсон байна. 

Мөн дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн I ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 100 мянган төгрөг, II ангилалд 80 мянга, III ангилалд 60 мянга, IV ангилалд 55 мянган төгрөгийн урамшуулал олгохоор тогтжээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.