7 хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, тухайн долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлууд дээр гишүүд саналаа нэгтгэдэг. Энэ жишгээр өнөөдөр төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд тус тусдаа хуралдаж байна.
УИХ дахь МАН-ын Бүлгийн хурал үдээс өмнө хуралдаж хэлэлцэх асуудал дуусаагүй учир үдээс хойш 15.00 цагаас үргэлжлүүлэн хуралдахаар болжээ.
Хурлаар хэлэлцэх асуудал:
1. Улаанбаатар хотын замын төлөвлөгөө (санал) Х.Нямбаатар гишүүний танилцуулга
2. 2019 оны Төсвийн төслийн талаар УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн танилцуулга
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан үдээс өмнөдөө хуралдаж дууссан ч хэлэлцсэн асуудлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхгүй гэжээ.