Ирак дахь АНУ-ын цэргийн хэд хэдэн байгууламжууд Ираны нутаг дэвсгэрээс харвасан баллистик пуужингийн цохилтод өртжээ.
АНУ-ын арми өнгөрсөн баасан гарагт Иракийн нийслэлд агаарын дайралт хийх үеэр Ираны тусгай хүчний генерал Касем Сулеймани амь үрэгдсэн.
Үүний хариуд Ираны эрх баригчид Вашингтоны эсрэг хатуу арга хэмжээ авахаа удаа дараа мэдэгдээд байсан юм.
"Хувьсгалт Гвардын агаарын зэвсэгт хүчин Иракийн Аль-Асад нисэх хүчний бааз руу хэд хэдэн пуужин харвасан. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тушаалын дагуу генерал Кассем Солейманигийн амийг хөнөөсөн аллагын хариу" хэмээн Ираны төв телевиз тайлбарласан байна.
Одоогоор хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа аж.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Иракийн хойд нутаг дахь Эрбиль хот орчмын Америкийн байгууламж болон баруун нутгийн Айн аль-Асад агаарын бааз пуужингийн цохилтод өртсөн байна.
Ирак баруун нутгийн Айн аль-Асад агаарын цэргийн баазад 9 пуужингийн цохилт өгсөн тухай өмнө нь “Sky News Arabia” телевиз мэдээлсэн байна.
“Press TV” телевизийн мэдээлснээр, “Кудс” тусгай анги нэгтгэлийн дарга, генерал Касим Сулейманийн амийг хөнөөсний хариуд Айн аль-Асад агаарын баазад пуужингийн цохилт өгсөн хэмээн Лалын хувьсгалыг хамгаалах корпус мэдэгдсэн аж.
Пуужин харваж буй бичлэг.
Эх сурвалж: СNN