Жилийн өмнө дэлгэцэнд амилж, Солонгос даяар төдийгүй дэлхийд хит болж чадсан “Goblin” олон ангит уран сайхны кинонд алдарт жүжигчид Ли Донг Вүк, Ё Ин А нар хамтран тоглосон байдаг.
Алдарт жүчигчид “tvN” телевизийн олон ангит уран сайхны кинонд дахин хамтран тоглохоо мэдэгджээ. Тэд “tvN” телевизийн шинэ уран бүтээлд гол дүрүүдэд тоглох юм байна.
Ирэх жил буюу 2019 оны нэгдүгээр сард гарах “Зүрхэнд чинь мэдрүүлье” драмд алдартай жүжигчний амьдрал болон өв залгамжлах асуудалтай холбогдсон хуульчийн тухай өгүүлнэ. Ли Донг Вүк хуульчийн дүрд тоглох ба Квон Жун Рок, Ё Ин А нар жүжигчний дүрд тоглох юм.
Жүжигчин Ё Ин А “шинэ дүрээр шүтэн бишрэгчидтэйгээ уулзахдаа баяртай байна. Өөрийгөө сайн талаас нь илүү харуулна” гэжээ.
“Нарийн бичгийн дарга Кимд юу тохиолдов”, “Идэцгээе” цувралууд дээр ажилласан Пак Жүн Ва шинэ драмын продюссераар ажиллаж байна.
Эх сурвалж: www.koreaboo.com