Японы нийслэл Токио хотын Тоёошу загасны зах шинэ оны нээлтээ хийж аварга том туна загас дуудлагаар худалджээ. Занмай суши сүлжээ зоогийн газрын эзэн “Тунаны хаан” хэмээн өөрийгөө өргөмжилсөн Киоши Кимура шинэ оны эхний дуудлага худалдааны хамгийн том загасыг 193 сая иен буюу 1,8 сая ам.доллараар худалдаж авсан байна.
276 кг жинтэй хөх туна загас өнгөрсөн жилийн дуудлага худалдаагаар зарагдсан ойролцоо хэмжээтэй загастай харьцуулахад арай бага үнэд хүрчээ. Жилийн өмнө дуудлага худалдаагаар 277 кг хөх туна загас 3,1 сая ам.доллар буюу 333 сая иений үнэд хүрч байсан байна.
Кимура үнэтэй загас худалдан авсан хэдий ч шинэ эзэн хаантай болсон шинэ эрин үеийн эхлэлийг бэлгэдсэн гэдгээ ярьжээ. Хөх туна нь энэ төрөлдөө хамгийн том нь бөгөөд 40 хүртэл жил амьдардаг байна. Хамгийн томдоо 600 кг хүртэл жинтэй болдог ажээ.
Эх сурвалж: www.cnn.com