СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Пуэрто Рикод газар хөдөлж өвөрмөц хадан хясаа нуржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Карибын тэнгисийн Пуэрто Рико аралд хүчтэй газар хөдөлснөөс гэрэл цахилгаан тасарч, иргэдийн орон байр сүйдсэнээс гадна аялагч жуулчдын хамгийн их очдог эртний чулуун тогтоц нурсан байна. Арлын эрэгт өвөрмөц байрлалтай тогтсон сэнжит хадан хясаа нурсан тухай мэдээлжээ.

Уг хадыг Пунта Вентана гэж нэрлэдэг байна.. Даваа гарагт газар хөдөлсний дараа цунамийн сэрэмжлүүлэг дохио ирээгүй ба иргэд амь насаа алдсан тохиолдол гараагүй байна.

Гуаяанилла тосгоны өмнөд хэсэгт байдаг, жуулчдыг татдаг Пунта Вентана хадан тогтоц далай тэнгисийн усанд нуржээ. Пуэрто Рикогийн оршин суугчид .  

 

 

Уг газар хөдлөлтийн улмаас байшин барилга нурж сүйдэн, хөрсний гулсалт үүссэний дээр гэрэл цахилгаан тасарчээ. АНУ-ын нутаг дэвсгэрт харьяалагддаг, 3,2 сая хүн амтай Пуэрто Рико аралд өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш хэд хэдэн удаа ойрхон газар хөдөлсөн гэж газарзүйн судалгааны газраас мэдээлжээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.