СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: "Бид уучлахгүй" хөдөлгөөн: Намууд авлигатай тэмцэх сонирхолгүй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

"Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Монгол Улсад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн намуудад нийгмийн тулгамдсан асуудал болох авлига, албан тушаалын гэмт хэргийг таслан зогсооход хэрэгжүүлж болох хуулийн өөрчлөлт, шийдлүүдийг намын бодлого хөтөлбөртөө тусгаж авлигын эсрэг бодитой бодлого хэрэгжүүлж ажиллахыг хүссэн талаараа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээллээ. 

 

"Бид уучлахгүй" хөдөлгөөн: 

-АТГ энэ жилийн авлигын хэргийн хохирол 11.9 их наяд төгрөгт хүрсэн гэж мэдээлсэн. Үүнээс харахад авлигатай тэмцэх явдал хангалтгүй байна. Иймд бодитойгоор хуульд өөрчлөлт оруулж, АТГ-ын үйл ажиллагаа, санхүүжилтийг хараат бус байлгах хэрэгтэй байна.

Иргэдээс судалгаа авахад 49 хувь нь Авлигатай тэмцээд үр дүнд хүрэхгүй гэсэн байр суурьтай байгаа нь иргэдийн итгэл алдсан байгааг харж болно. Түүнчлэн авлигын мэдэж байгаа ч 36 хувь нь мэдээлж чаддаггүй. Иймд шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийг шинээр боловсруулж батлуулах хэрэгтэй.
Улс төрийн намуудад хүргүүлж буй тус шийдлүүдэд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Шилэн дансны тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна гэв. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.