СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Финландын хамгийн залуу ЕС ажлын 4 хоногтой болохыг санаачлав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Финландын шинэхэн Ерөнхий сайд 34 настай Санна Марин дэлхийн улс орнуудын хамгийн залуу нь төдийгүй эмэгтэй Засгийн газрын тэргүүн гэдгээрээ олны танил болоод амжсан билээ. Тэрбээр улс орондоо ажлын дөрөв хоногтой болох санал дэвшүүлээд байгаа нь мөн л олон улсын хэвлэлийнхний анхааралд өртөв.

байна. Уг саналыг дэмжих хүмүүс байгаа ч хэрэгцээгүй гэж үзэх хүмүүс ч байгаа юм. Өөрөөр хэлбэл харилцан адилгүй, өөр өөр байр суурьтайгаар хүлээж авч байна.

Микрософт корпорацийн Япон дахь салбар өнгөрсөн наймдугаар сард ажлын дөрөв хоногийг туршихад хөдөлмөрийн бүтээмж 40 хувиар нэмэгдэж байгааг баталсан. Мөн Австралийн Мэлбурн хотод үйл ажиллагаа явуулдаг нэгэн байгууллага өдөрт ажлын зургаан цагтай болсноор идэвхтэй, бүтээлч байдал эрс нэмэгдсэн гэж үзжээ. Ажилтнууд цахим орчинд аялах, шаардлагагүй цахим зурвас бичих зэрэг үр дүнгүй ажлуудыг хойш тавьсан байна. Түүнчлэн Их Британид Elektra Lighting, Think Productive зэрэг хэд хэдэн компани хэдий нь ажлын дөрөв хоногтой болжээ.

Судалгаагаар аливаа байгууллагад хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 45 хувь нь долоо хоногт дөрвөн өдөрт ажиллах саналыг дэмжинэ гэдгийг харуулсан байна. Мөн .

Нөгөө талаар аль болох бага ажлын цагтай байх нь байгаль хүрээлэн буй орчинд ээлтэй аж. Хүмүүс ажилдаа явахдаа нүүрстөрөгчийн хийг ихээр ялгаруулах олон шалтгаан байдаг гэж зарим судлаачид үздэг байна. Тухайлбал ажил дээрээ хуванцар савтай хүргэлтийн хоол идэхийн оронд амарч байх хугацаандаа гэртээ хоолоо хийх, дэлгүүр хэсэх зэргээр орчныг бохирдуулдаг олон үйлчилгээнээс татгалздаг гэнэ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.