СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Я.Содбаатар: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэлээд хязгаарлалтуудыг тусгасан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын гишүүд УИХ-ын сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тус тусад нь салгаж боловсруулсан. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан бол Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаа юм. Энэ долоо хоногт эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өнөөдөр/2019.01.07/ Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ямар өөрчлөлтүүд орж байгаа талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатараас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өмнөх 2015 оны хуулийг ерөнхий нуруу болгож босгосон. Энэ нэгдүгээр сардаа багтааж батлах зорилготой ажиллаж байна. Мэдээж улс нэг тойрог гэсэн маш тодорхой тогтолцоогоор явдаг.

Хууль батлагдсаны дараагаар тухай сонгуулийн төсөв, санхүү зэрэгтэй холбоотой тогтоолууд гардаг. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг дагаад тойргийн мандатын хуваарилалт зэрэг удахгүй тодорхой болно. Хоёрдугаар сарын нэгнээс өмнө гарах хуультай. Үүнтэй ижил Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлагдсаны дараагаар бусад асуудлууд тодорхой болно. 

2008 оноос хойш сонгуулийн сурталчилгааны хоног өдрүүдэд нэлээд хязгаарлалтууд хийж, тухайн сонгуулийн жилийн сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн сурталчилгааг хязгаарладаг. Янз бүрийн төлбөрт үйлчилгээ, үзвэр үйлчилгээгээр дамжуулж сонгуулийн далд сурталчилгаа хийхийг хориглодог. Энэ хоригууд бүгд тусгагдсан. Ялангуяа нийгмийг турхирсан, нийгэмд буруу мэдээлэл өгч, түүндээ түшиглэсэн улс төрийн популизм хийж, мөнгөн амлалтуудыг өгөхийг ч хориглохоор тусгаж өсгөн.

Нөгөө талдаа саяын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улс төрийн намуудад өндөр шалгуур тавигдаж байгаа юм. Улс  төрийн намууд цаашид улс төрийн бодлого тодорхойлдог чиглэл рүүгээ орж хөгжих ёстой. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.