Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан Монголын ахмадын холбооноос хэвлэлийн бага хурал хийж, байр сууриа илэрхийллээ. Тэдний ярьж буйгаар нийт 311.7 мянган ахмад настан тэтгэвэр авч, дундаж тэтгэвэр 383 000, доод хэмжээ нь 270.0-310.0 мянган төгрөг байгаа бөгөөд тэдний 60 гаруй хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй байна гэв.
Мөн тэд,
-Байгалийн баялгийн мөнгөөр тэтгэврийн зээлийг тэглэх гэж байгаа бол нийт ахмад настнууддаа хүртээмжтэй байх хэрэгтэй. Монголын ахмадын холбоо уг асуудлыг буруу гэж үзэхгүй байгаа ч нийт ахмадынхаа нийтлэг, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харж үзэх хэрэгтэй.
Энэ асуудал гарснаас хойш ахмадуудын дунд талцал, бухимдал үүсч, зээлийн хэмжээ, хугацааны ялгаа, зээлийн зориулалтаас шалтгаалж хэрхэн тэглэх бодлого нь тодорхойгүй, тэтгэврийн зээл авахгүйгээр амьдралаа арай ядан зохицуулж байгаа ахмадуудад нөхөн төлбөр олгох уу гэх мэт олон асуудал үүсээд байна.
Өнөөдрийн байдлаар тэтгэврийн зээлтэй ахмадуудын 97 хувь нь 6 сая хүртэлх зээлтэй бол үлдсэн хувь нь 10-30 сая төгрөгийн зээлтэй байна. Ахмадуудаас дээрх олон сая төгрөгийн зээлтэй ахмадуудын зээлийг бүгдийг төлөх нь шударга бус байна. Зээл аваагүй ахмадуудыг хохироохгүй тулд тэтгэврийн зөрүүг арилгах хэрэгтэй. Тэтгэвэр нь хүрэхгүй байна гэхээс илүү зээлийн өндөр хүүд дарлуулдаг тул тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, цаашид олон сараар биш 3 сараар олгох хэрэгтэй гэж үзэж байна.