Энхтайван гүүрнээс өнгөрөгч шөнийн 03.00 цагийн үед эрэгтэй хүн уналаа гэдэг дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Уг дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиход улаан куртиктэй эрэгтэй хүн нас барсан байдалтай олджээ.
Уг хэрэг Энхтайваны гүүрний камерын хяналтын бичлэгт бичигдэж үлдсэн бөгөөд талийгаач Энхтайваны гүүрний хашлага дээр зогсож байгаад ямар нэгэн гадны нөлөөгүйгээр арагшаа унасан хэмээн эх сурвалж хэллээ.