Зайдас худалдагчаас рестораны эзэн, шоронгийн гэмт хэрэгтнээс ОХУ-ын дээд зиндаанд багтсан баян. Энэ хүн бол АНУ сонгуульд нь нөлөөлөхийн тулд цахим ертөнцөд маргаан үүсгэдэг үйл ажиллагааг удирдсан гэж буруутгагдаж байгаа ОХУ-ын тэрбумтан Евгений Пригожин юм. Түүний энэ үйлдэл нь нийтийн хоолны салбараас улс төрд шилжих алхам байсан аж.
Зайдас худалдаж бизнесээ эхэлж байсан энэ бизнесмен ихээхэн хөрөнгөтэй болсноос гадна ерөнхийлөгч Владимир Путины хамгийн дотно хүмүүсийн нэг болсон түүнийг ерөнхийлөгчийн тогооч гэдгээр нь хүмүүс таньдаг байна. Одоо 58 настай Пригожин Владимир Путин түүний Санкт-Петрбург дэх “Шинэ Исланд” тансаг зэрэглэлийн хөвдөг ресторанд оройн зоог барьж эхэлснээр 2001 оноос ОХУ-ын ерөнхийлөгчийг хүрээлсэн дээдчүүлийн хүрээнд багтсан байдаг.
Хэдийгээр тэр оролцоогүй гэдэг ч түүний нэр АНУ 2016 оны сонгуульд хөндлөнгөөс олон удаа оролцсон гэж шийтгэл ногдуулсны дараа олны танил болж эхэлжээ. Түүнээс гадна өнгөрсөн жилийн аравдугаар сард АНУ-ын Сангийн яамнаас түүнийг 2018 онд АНУ-ын сонгуулийн үеийн хагаст нөлөөлөхийн тулд ОХУ-ын хүчийг удирдсан гэж дахин буруутгаж байгаагаа мэдэгдсэн байна.
Сэтгүүлчид болон барууны бүлэг мэргэжилтнүүдийн судалгаагаар Пригожинийг Сири, Ливи болон Африк дахь Өмнөд Сахар дахь зарим газар ОХУ-ын Засгийн газрын сонирхлыг мөрдсөн гэж буруутгагдсан “Вагнер” нэртэй Оросын хөлсний цэргүүдийн бүлэгтэй холбоотой гэж үздэг байна.
Түүний үүсэл гарал
Тэр ерөнхийлөгч Владимир Путиныг хүрээлсэн “Озеро” гэж нэрлэсэн хөдөө гэрт байгуулсан клубт хамаарагддаг холбоотны үндсэн бүлэгт багтдаггүй. Гэхдээ ОХУ-ын ерөнхийлөгчийн төрсөн хот Санкт-Петрбургт Пригожин олны танил болсон байна. Мөн рестораныхаа хоолоор үйлчилснээр Владимир Путинтэй дотно харилцаатай болсон аж. Харин тэрбумтан залуудаа зайдасны худалдагч, амттай хоолтой рестораны эзэн болохоосоо өмнө хулгай, залилангийн хэргээр есөн жилийн ял авч шоронд орж байжээ.
1990 онд ОХУ-д социалист дэглэм унаж капиталист нийгэмд шилжсэнээр олон гэмт хэрэгтэнд бизнес хийх боломжийг бий болгожээ. Энэ үеэр шоронгоос гарсан Пригожин хөрөнгөжсөн байна. Ерөнхийлөгч Владимир Путины ойр дотны хүн боловч ОХУ-ын ихэнх баяны адил олон жил хөрөнгө, хувийн амьдралаа нууж байсан аж. АНУ-аас ногдуулсан хоригт дурдагдсан баримтад тэр болон гэр бүл, түншүүд нь ашигладаг хувийн гурван онгоцтой, тансаг зэрэглэлийн усан онгоцтой. Кайман болон Сейшельский арлыг эзэмшдэг гэж дурдсан байна.
Мөн сүүлийн жилүүдэд түүний онгоцнууд Африк, Ойрхи Дорнод, Европ руу олон удаа ниссэн аж. АНУ-аас Пригожин нь ОХУ-ын Батлан хамгаалах яамтай том бизнес хийдэг гэж мэдэгджээ. Харин түүний нэр өнгөрсөн жил Москвагийн сургуулиудыг хоолоор хангадаг ресторан нь хүүхдийн цэцэрлэгийн 130 гаруй хүүхэд цусан суулгаар өвчилсний дараа шүүгчийн шийдвэрээр нөхөн төлбөр төлөхөд хүргэсэн байна. Гэхдээ түүний компаниудын нэг нь харилцаа холбооны салбарт бусдын анхаарлыг татжээ.
Энэ түүний өөрөө удирддаг Патриот нэртэй Кремлийг дэмждэг хэвлэл мэдээллийн шинэ групп аж. Энэ групп ОХУ-ын эсрэг чиглэсэн энэ оронд болж байгаа сайн сайхан зүйлийг анзаардаггүй хэвлэл мэдээллийг эсэргүүцэх зорилготой юм. Мөн энэ цахим хуудас нь Санкт-Петрбургт төвтэй “Риа Фан”, “Народный Новости”, “Экономика Сегодня”, “Политика Сегодня” гэсэн мэдээний дөрвөн цахим хуудастай аж.
Шуугиан
АНУ-ын эрх баригчид Евгений Пригожинийг цахим орчин дахь Судалгааны агентлагийн хүчнийг удирддаг гэж буруутгасны дараа түүний нэр олон улсын маргаанд хутгалдаж эхэлжээ. АНУ энэ нь Санкт-Петрбургт төвтэй цахим орчинд шуугиан дэгдээдэг үйлдвэр гэж мэдээлсэн байна.
Мөн Вашингтоноос мэдээлснээр тэр үеэс хойш 2016 оны АНУ-ын комиссын сонгуульд оролцогчдод нөлөөлөх даалгавраа биелүүлэхээр тохиролцсон байна. Үүний үр дүнд АНУ-ын шүүх 2018 оны хоёрдугаар сард түүний худалдааны түншүүд, Пригожинийн цахим орчин дахь судалгааны агентлаг, Конкорд Катеринг компанийг буруутгажээ.
Энэ ялыг ОХУ Доналд Трампын сонгуулийн компанит ажилд туслах оролдлогыг судалж байсан АНУ-ын тусгай мөрдөн байцаагч Роберт Мюллер зохиосон байна. Гэвч Пригожин үүнийг нь тоогоогүй аж. Тэрээр “Америкчууд их өвөрмөц хүмүүс. Харахыг хүссэн зүйлээ л хардаг. Би энэ жагсаалтад багтсандаа санаа зовохгүй байна. Тэд чөтгөрийг харахыг хүсвэл түүнийгээ хардаг” гэж түүнд тулгасан ялтай танилцсаныхаа дараа хэлсэн аж.
Гэхдээ түүнд тулгасан ял тэгээд дууссангүй. Хамгийн сүүлд Пригожинд тулгасан ялд 2018 оны АНУ-ын сонгуулийг завсарлахад нөлөөлсөн үйл ажиллагаа явуулсан болохыг онцлон тэмдэглэжээ. ОХУ-ын тэрбумтан болон түүний цахим орчинд үйл ажиллагагаа явуулдаг агентлаг АНУ цахим сүлжээнд зохиомол хүмүүсийг ашиглахаас гадна хуурамч мэдээлэл түгээсэн гэж мэдээлсэн байна.
Х.ОЮУНБОЛД