Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдөр БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчнөөр 44 хүн өвчилж, 11 хүний биеийн байдал хүнд байгаа талаар мэдээллээд байгаа билээ.
Дээрх өвчтнүүдэд өндөр халуурах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрсэн бөгөөд мал амьтны гаралтай бүтээгдэхүүн зардаг захад ажилладаг хүмүүс байна.
Одоогоор өвчний шалтгаан, эх уурхай, дамжих зам тодорхой бус байна. Мөн Хонконг, Сингапур улсад өвчлөл бүртгэгдсэн талаар албан бус мэдээлэл байна.
Иймээс Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжийг өгч байна.