НХХ-ийн сайд С.Чинзориг:
-421.1 мянган тэтгэвэр авагчаас 229 мянган иргэн нь 763 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Тэдний 90.6 хувь нь 6 саяас доош төгрөгийн зээлтэй. 2.3 хувь нь 10 саяас дээш төгрөгийн зээлтэй.
Иргэд зээл авсан нь хоёр шалгаантай гэж үзэж байгаа юм. Нэгд, иргэдийн амьдрал сайнгүй. Мөн, зээлийн хүүг бууруулсантай холбоотой. Хуулийн төсөлд хамрах хүрээг дөрвөн чиглэлээр тусгаж өгсөн.
-НДС-аас ахмад настны тэтгэвэр барьцаалж зээл авсан
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж барьцаалсан зээл
-Тэжээгчээ алдсаны тэтгэмж барьцаалж зээлсэн хүмүүс
-Цэргийн тэтгэвэрээ барьцаалан зээл авсан иргэд зээлээ тэглүүлэх боломжтой.
Зээлийг төлөх эх үүсвэртэй холбоотой асуудал олны анхаарал татаж байгаа. ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар гаргана. Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүхийн маргаан гэх мэт ямар нэгэн асуудал байхгүй. Тус орд 800 тонн мөнгө, нэг тонн алтны нөөцтэй. Энэ нөөцийг барьцаалж бонд босгох замаар зээлийг төлнө.
Хууль батлагдсан тохиолдолд иргэдийн шууд орлогыг барьцаалан олгодог зээлийг зогсоох арга хэмжээ авна. Оронд нь өрхийн зээл юм уу, богино хугацаатай /3 хүртэлх сар/, хүүгүй, тэтгэврийн урьдчилгаа олгодог байх санал гаргаж, Засгийн газарт танилцуулсан. Зээл төлөх бондыг төсвөөс гадуур босгоно. Тиймээс төсөвт дарамт учрахгүй.
Мөн, валютын ханшид нөлөөлөхгүй гэж тооцоолж байна. Тэтгэврийн зээлийн хэмжээ их, бага байгаа нь нийгэмд шударга бус байдал үүсгэж байна гэж харах хүмүүс байгаа учир бага зээлтэйг нь 100 хувь, их зээлтэй иргэдийн зээлийг тодорхой хувиар тэглэх санал ч гарсан. Гэхдээ Ерөнхий сайдын зүгээс бүгдийг тэглэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа ажээ. Харин хуулийн төсөл хэлэлцэх явцад өөрчлөлт орж магадгүй юм.
-Салхитын мөнгөний орд хэзээ ашгаа өгч, хэзээ зээлийг төлөх вэ?
-Цагаан сараас өмнө тэтгэвэр барьцаалсан зээлийг төлж барагдуулна. Хэрэв хууль батлагдвал Энэ нэг сарын тэтгэврийн зээлийг нь 2-р сарын тэтгэвэр дээр нь нөхөж олгох юм байна.
Тодруулгын дараа НХХ-ийн сайд Н.Чинзориг хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан бөгөөд Хуулийн төслийг Улсын Их Хурлаар нэн яаралтай горимоор хэлэлцэх юм байна.