Америкийн кино урлагийн салбарын шилдгүүдийг Алтан Бөмбөрцөг наадам дээр тодруулах үеэр Британийн ET энтертайнмент сувгийн хөтлөгч Шарон Озборн Холливудын нэрт жүжигчин Скарлетт Иоханссоноос ярилцлага авчээ. Гэвч энэ жил 67 настай хөтлөгч Шарон багагүй согтууруулах ундаа хэрэглэсэн нь илт байсан тул үзэгчид таатай хандсангүй.
Иоханссоныг ярилцлага өгч байхад үзэгчид Шароныг согтууруулах ундаа уухаа болиочээ, муу ярилцагч гэх зэргээр шүүмжилж байх зуур жүжигчин Николь Кидман ярилцлагыг тасалсан нь бүр ч илүү сонирхол татжээ. Кидман Йоханссоныг Шаронтой ярилцаж байхад араас нь ирж мөрийг нь алгадан анхаарлыг нь сарниулсан байна. Тэд эергээр мэндчилж, багагүй зүйл ярилцаж дуусаад явжээ.
Кидманы энэ үйлдэл ч мөн үзэгчдэд таатай санагдаагүй тухай сэтгэгдлээ хуваалцаад зогсохгүй Скарлетыг эелдэг байж, биеэ барьж байсан нь тун гайхалтай байлаа хэмээн сайшаан магтжээ. Кидманыг явсны дараа Шарон, Иоханссон нар ярилцлагаа үргэлжлүүлжээ.