Нийслэлийн орлогч дарга Ж.Батбаясгалан:
-Угаарын хий мэдрэгчийн стандартаа бид гаргаж өгөхөд нэгж бүр нь 20-40 мянган төгрөгийн төхөөрөмж санал болгосон нийт 37 компани санал ирүүлсэн. Үүнд 3,5 тэрбум төгрөг зарцуулна. Анх төсөвлөж байснаар 2,5 тэрбум төгрөг хэмнэсэн. Энэ долоо хоногт захиалсан хий мэдрэгчийн 50 хувь /80 000 ширхэг/ нь ирнэ. Ирэнгүүт тараахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Нийт 200 мянган айл өрхөд тараана гэсэн юм.
Хотын орлогч Ж.Батбаясгалан ШИНЭ намын удирдлагуудад мэдээлэл хийхдээ "БОАЖ-ын сайдын багцаас 3.5 тэрбум төгрөг гаргаж, БНХАУ-ын PJA компанитай шууд гэрээ байгуулан, үйлдвэрийн үнэ буюу 45 юаниар худалдан авахаар болсон, эхний ээлжинд буюу энэ долоо хоногт багтан 80 мянган ширхэг угаарын хий мэдрэгч нийлүүлнэ" гэж хэлжээ.