Их Британийн нийслэл Лондон хотод амьдардаг долоон настай Фарук Жеймс хүү сүүлийн үед цахим орчин, тэр дундаа Инстаграм хуудсанд олны танил болжээ. Хүү урт үсээрээ цахим орчинд танигдаж, алдартай модель болсон байна.
Гэвч хүүгийнхээ үсийг ийм урт ургуулсан ээж олон нийтээс шүүмжлэл хүртжээ. Гэсэн ч хүүгийн ээж бууж өгөлгүй, харин ч дунд сургуулийн хөвгүүдийн үсийг хүчээр засуулах явдлыг зогсоох хүсэлтээ эрх баригчдад өргөн барихаар бэлдэж байгаа ажээ.
Фарукын үсийг ийм урт ургуулж, хэв загварыг нь сонирхолтой бөгөөд эрүүл байдлаар хадгалахын тулд олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж, тогтмол арчилдаг байна. Хүү өөрийнхөө үсний ачаар олонд танигдаж, Gucci, Dolce&Gabanna, Fendi зэрэг алдартай брэндүүдийн нүүр царай болсон тул үсэндээ маш их хайртай, үхэн үхтлээ ургуулна хэмээн ярьжээ.
Эх сурвалж: www.bbc.com