ҮАБЗ-өөс гаргасан тэтгэврийн зээлийн нэг удаа тэглэх зөвлөмжийн талаар Ардчилсан намын зөвлөл хуралдаж, дэмжихээр шийдвэрлэснийг УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Ардчилсан нам Ерөнхийлөгчийн гаргасан тэтгэврийн зээлийг тэглэх санаачилгыг дэмжиж байна. Монгол хүнийг нэг удаа өргүй болгох санаачилгыг Ардчилсан нам гаргасан. Ингэхдээ уул уурхайн үр өгөөж, орлогыг нийт иргэддээ шударгаар өгөх дээр анхаарч, Үндэсний баялгийн сангийн хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Ардчилсан нам стратегийн орд газруудын хувьцааг иргэдэд хүртээх боломжтой гэж үзэн хуулийн төслийг боловсруулсан.
Цаашдаа Засгийн газрын өрийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарах нь чухал байна. Улсын төсөвт тэтгэврийн зээлийг тэглэх мөнгө байхгүй.