Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Төрийн ордонд мэдээлэл хийж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:
-Экологийн асуудал хариуцсан цагдаагийн албыг байгуулна. Тус алба нь 170 гаруй албан хаагчийг орон тоотой байна. Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх алба байгуулна. Тус албыг 10 гаруй аймгийн 100 гаруй суманд байгуулахаар төлөвлөж байна. Ер нь уул уурхай түлхүү хөгжсөн 10 гаруй аймгийн 100 гаруй суманд тус албыг байгуулахаар төлөвлөөд байна.
Гэмт хэргийн өсөлт Улаанбаатар хотод буурсан.