СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: МАХН: Улсаас хулгайлсан 13,8 их наяд төгрөгөөр тэтгэврийн зээлийг тэглэх ёстой

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

МАХН-аас нийгэмд үүсээд байгаа тэтгэврийн зээлийн талаар байр сууриа илэрхийллээ. Тус намаас тэтгэврийн зээлийг тэглэхийг дэмжиж байгаа ч татвар төлөгчдийн мөнгөөр биш авлигачид, оффшорчдын мөнгөөр зээлийг тэглэх ёстой гэж мэдэгдэв.
Тодруулбал, Капитал банкны 240 тэрбум
-Хөгжлийн банкны 1.2 их наяд төгрөг
-АСЕМ 395 тэрбум төгрөг
-Оффшор дансны 17 тэрбум төгрөг
-Албан тушаалтнууд 12 их наяд төгрөг хулгайлсан. Эдгээр мөнгийг төлүүлж ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэх эх үүсвэр болгох нь шударга ёсонд нийцнэ гэсэн байр суурьтай байна. Энэ их хэмжээний мөнгийн нийлбэр нь нийт 13.8 их наяд төгрөг болж байна гэж мэдэгдлээ. 
Түүнчлэн тэтгэврийн зээлгүй 176 мянган ахмадуудад нэг удаа 1 сая төгрөгийн урамшуулал олгох хэрэгтэй гэж үзэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.