СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японы ЗГ Карлос Госныг алдсаныхаа дараа анх удаа ам нээв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Nissan компанийн захирал асан Карлос Госныг санхүүгийн гэмт хэргээр саатуулж байгаад батлан даалтад суллаж, Япон улсын нутаг дэвсгэрээс гарахыг хатуу хориглож, гурван улсын иргэний пасспортыг нь хурааж авсан юм. .

Уг явдлын дараа Япон улсын Засгийн газар анх удаа олон нийтэд хандан мэдэгдэл хийж, цагаачлалын хууль, дүрэм журмаа чангатгахаар болсон тухай дуулгасан байна. Долоо хоногийн өмнө болсон үйл явдлын талаар Японы Хууль зүйн сайд Масако Мори ярихдаа “Карлос Госн ёс бус үйлдэл гаргаж хууль зөрчсөн” гэжээ. Түүний хэлснээр Госныг Японыг орхисон талаар албан мэдээлэл огт бүртгэгдээгүй гэсэн байна. Дахин ийм явдал давтахгүйн тулд гадаад улс орон руу шилжих хөдөлгөөнийг хатуу хяналттай болгохыг уриалж, тушаал гаргахаар болжээ.

Шинэ жилийн баярыг тохиолдуулан Японы Засгийн газрын танхим долоо хоногийн турш хаалттай байсан тул өчигдөр буюу ням гарагт анх удаа албаны хүмүүс мэдэгдэл хийжээ.

Японы Засгийн газар олон улсын эрүүгийн цагдаагийн газар Интерполд хандан Госныг нэн даруй баривчлан саатуулах хүсэлт гаргаж, Nissan төдийгүй Mitsubishi Motors-ын захирал, Renault-ын гүйцэтгэх захирал байсан Карлос Госнд олгосон батлан даалтад суллах зөвшөөрлыг цуцалсан байна. Токиогийн дэд прокурор Такахиро Сайто Госны орголт бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэжээ. Учир нь тэр хүний үндсэн эрхийг дээдэлсэн Японы шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж, батлан даалтад байх хугацаанд тавьсан хилийн хатуу хоригийг зөрчсөн хэмээн буруутгасан байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.