АСЕМ буюу Ази, Европын орнуудын дээд хэмжээний 12 дахь удаагийн чуулга уулзалт маргааш Бельгийн нийслэл Брюссель хотод энэ сарын 21-нд болж өндөрлөсөн юм. Хоёр өдөр үргэлжилсэн "Даяаршсан сорилтын төлөө дэлхий нийтийн түншлэл" гэсэн уриан дор тогтвортой хөгжлийг хангах, цаг уурын өөрчлөлтөөс үүдэх асуудлыг даван туулахын тулд хоёр тив хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, уялдаа холбоог өргөжүүлж, нягтруулах асуудлыг хэлэлцэв. Уулзалтад одоогийн байдлаар 51 улсын төрийн тэргүүн оролцсон байна.
АСЕМ-ын энэ дээд хэмжээний ээлжит уулзалтын үеэр гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт дуучин Г.Ариунбаатар бүрэн хэмжээний тоглолтоо толилуулжээ. Бельгийн талаас түүнд бүтэн концертоо толилуулаач гэсэн санал тавьсан гэнэ.
Тэрбээр тоглолтынхоо бэлтгэлийг Монголдоо хийж, өөрийн багш ОХУ-ын Буриадын Ардын жүжигчин Дарима Линховойн хамт Брюсселийг зорин тоглолтоо “Монголын тал нутаг” дуугаар эхэлж, шилдэг сор болсон уран бүтээлүүдээр сонорыг нь мялаажээ.