СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Иран улс цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрт хүлээсэн үүргээ биелүүлэхгүй гэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар Ираны хувьсгалт гвардын генерал Касем Солейманийг Багдадын нисэх буудалд газардсан даруйд устгаж амь насыг нь хороосон билээ. Энэ нь Америк-Ираны харилцаа, зөрчлийг хурцатгаж дэврээсэн юм. Өнгөрсөн долоо хоногт гарсан халдлагын дараа .

Өөрөөр хэлбэл Иран улс олон улсын тавьсан бүх хоригийг эсэргүүцэж, уран баяжуулах хүчин чадлаа нэмэгдүүлж, бусад цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд шаардлагатай материалын судалгаа, хөгжүүлэлтийг үргэлжлүүлнэ хэмээн мэдэгджээ. Уг шийдвэрийг Тегеранд болсон Ираны Засгийн газрын уулзалтын дараа эрх баригчид гаргасан байна.

Өнгөрсөн шөнө буюу ням гарагийн шөнө Иракийн нийслэл Багдад хот дахь АНУ-ын элчин сайдын яам дахин халдлагад өртсөн талаар мэдээллээ. Элчингийн ажилчид гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй. Гэсэн хэдий ч эх орондоо баатар хэмээн хүндлэгддэг генерал Солейманийн оршуулга  олон зуун мянган хүний уур бухимдлыг төрүүлж байгааг харууллаа.

 

 

Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын элчин сайдын яам эхэлж халдлагад өртсөн, үүнд хариу цохилт өгсөн ба хэрэв дахин ийм зүйл тохиолдвол Иран руу дайралт хийнэ хэмээн удаа дараа анхааруулсан байна. хэмээн эх сурвалжид дурджээ.

Түүнчлэн ВВС агентлагийн дамжуулснаар Иран улс цөмийн ураны баяжмалаа ямар ч хязгаарлалтгүйгээр хөгжүүлэхээ мэдэгдсэнээс биш хэлэлцээрийг бүрмөсөн орхиогүй гэжээ. Хэлэлцээр Тегеранд ашигтай байвал гарах гэж яарахгүй гэсэн байна.

Америкийн цэргийн дайралтад алагдсан генералын цогцос өнгөрсөн амралтын өдөр эх орондоо ирсэн ба түүнд хүндэтгэл үзүүлэхээр олон мянган хүн цуглажээ. Генералыг мягмар гарагт оршуулах юм байна. Иран улс даяар гурав хоногийн турш гашуудал зарлаад байгаа билээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.