2020.01.04-05-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 408 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 305-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртсэн байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
· Явган зорчигч мөргөх хэлбэрээр-8
· Мөргөлдөх хэлбэрээр -1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Харин тэднээс гурав нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан байна. Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.