ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Урсула вон дер Лайн өнгөрсөн амралтын өдөр Монгол улсад айлчлаад буцлаа. Түүнийг Монгол улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд угтан авч уулзсан байна.
Уулзалтын үеэр Н.Энхболд Германы Батлан хамгаалахын сайдад Монголчуудын уламжлал соёлыг танилцуулж, морь бэлэглэжээ. Урсула вон дер Лайн бэлгийн морио үнэнч нөхөрлөлийн бэлгэ тэмдэг гэж үзэн “Анд” гэж нэрлэн чихэнд нь шивнэсэн байна. Морь бол Монголчуудын эрхэм дээд бэлэг юм.
Хэдийгээр Ази, Европ тивүүд алс хол зайтай ч Азийн аюулгүй байдал Германд шууд нөлөөлдөг гэж Урсула айлчлалаа эхлүүлэхээсээ өмнө мэдэгджээ.
Бямба гаригт Улаанбаатарт саатахдаа ирээдүйн хамтын ажиллагааны харилцан зөвшилцөх гэрээнд гарын үсэг зурж, Монгол улсад алба хааж буй Германы 40 цэрэгтэй уулзсан байна. Хоёр улс Афганистанд үүрэг гүйцэтгэхээр цэргийн албан хаагчдаа илгээдэг.
Урсулагийн Монголоор эхлүүлсэн айлчлал Хятад, Австрали, Бахрейн улсуудаар үргэлжилнэ. Ингэхдээ цахим халдлага, терроризмын эсрэг тэмцэлд анхаарлаа хандуулна гэжээ. Австрали улсад Их Британийн хунтайж Харригийн санаачлан зохион байгуулж буй Инвиктус паралимпийн наадамтай Германы Батлан хамгаалахын сайд Урсула вон дер Лайн танилцах юм. Энэ наадамд шархадсан болон ахмад цэргийн дайчид оролцдог уламжлалтай.
Эх сурвалж: www.dw.com